ИВАТАНИ ТЕХНИК БИЗНЕСИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬ

IWATANI COLLEGE OF BUSINESS JAPANESE LANGUAGE SCHOOL

岩谷学園ひがし北海道日本語学校

IWATANI HIGASHI HOKKAIDO JAPANESE LANGUAGE SCHOOL

Tel:045-290-6388 Email: iwatani-yk-jls@icb.ac.jp
Tel:0153-78-1022 Email: iwatani-nn-jls@icb.ac.jp

 

Хичээлийн таницуулга

Анги хуваарилалт

Хэлний түвшинд үндэслэн анги хуваарилалтыг явуулдаг.
Элсэн орох  үед Япон хэлний мэдлэгийн түвшинг тогтоодог.
3сар тутамд түвшин тогтоох тестийг явуулж түвшинг ахиулдаг.Оюутан нэг бүрийн түвшинд тохирсон сургалтыг явуулж хэлний мэдлэгийг ахиулдаг бөгөөд анги хариуцсан багш нь хичээлтэй холбоотой төдийгүй бусад нарийн зөвлөгөөнүүдийг ч байнга өгдөг.
Япон хэлийг эх нутагт нь сайтар эзэмшиж чадвал дараа нь дэвшин суралцахад хялбар байх болно.

Япон хэлний хичээлд ашиглагдаж буй сурах бичиг(Жишээ)

Бусад өөрсдийн зохиосон сурах бичгийг ч мөн ашигладаг.

Хичээл

Иватани цогцолборын Япон хэлний ангид хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн тулд төрөл бүрийн соёлын өдөрлөгүүдийг зохион байгуулдаг.Сурч эзэмшсэн япон хэлээ ашиглаад судлагаа хийх, илтгэл тавих, япон хүмүүстэй харилцах , үзэсгэлэн гаргах зэрэг янз бүрийн нөхцөл байдалд ашиглах боломжтой.


Ханын үзүүлэн (Баг багаараа багш нараас ярилцлага аваад гаргав.)

Ханын үзүүлэн(Өөрийгөө танилцуулах)


Ханын үзүүлэн(Ханзаар загас хийсэн нь)

Оюутны илтгэл


Хоол хийх өдөрлөг(Япон хоол)


Хоол хийх өдөрлөг(Өөрийн орныхоо хоолыг танилцуулах)


Соёлын солилцооны хичээл(Хуучир)


Соёлын солилцооны хичээл(Япон бүжиг)

 

Соёлын арга хэмжээ болон сургуулиас гадуурх сургалтын тухайд 「Хичээлийн жилийн хөтөлбөр,соёлын солилцоо」гэсэн хэсгийг харна уу.
Түүнээс гадна сургалтын төрөл бүрийн аргыг хичээлдээ ашигладаг.Жишээ нь
Тоглоом(Цаг хэмжин ханз унших, анхан шатны дүрэм ашигласан тоглоом гэх мэт.)
Дүрс таалгах,Мэтгэлцээн өрнүүлэх,Хэлэлцүүлэг явуулах гэх мэт
Дууны жишээ нь 「Оо-ын бурхан」,「Нүдээ аниад」「Үүрд хамтдаа」「Сакүра 」зэрэг дууг дуулна.
Киноны жишээ 「Дэлхийн цөмд хайрыг дуурсгая」,「Манга ашиглан япон хэл суралцах нь 」
Иватани Япон хэлний сургуулийн ахлах сургуулийнхантай хийх хичээл.
Илтгэл болон ханын сонин хийх.(Мэдээ болон зах зээл  гэх мэт зүйлсийн талаар судлагаа хийгээд илтгэл тавих,сургууль дотоод болон хотын хүмүүстэй хийсэн ярилцлага толилуулах)
Уран илтгэл тавих(1 болон 3 минутыг илтгэл, ангийн уран илтгэлийн тэмцээн)
Илтгэл танилцуулах хичээл
Соёлтой танилцах(Улирлын онцлогыг харуулсан арга хэмжээ,Танабата,Сэцүбүн,Цагаан сар гэх мэт)

Хичээлийн хуваарь

Хичээллэх хуваарь

Япон хэлний хичээл нь 2 ээлжээр ордог бөгөөд өглөөний , өдрийн анги гэж байдаг.Аль ээлжинд  хуваарилагдах нь  сургуульд  орсны дараахь анги хуваарилалтаар шийдвэрлэгддэг.
Өглөөний анги нь ч өдрийн анги нь ч өдөрт 4цагаар хичээллэдэг.(Нэг цаг нь 45 минут)

Өглөөний анги: 9:00 ~ 12:30
Өдрийн анги: 13:00 ~ 16:30

■Өглөөний ангийн цагийн хуваарь(Жишээ:Дээд шатны анги)

 

Цаг

Даваа

Мягмар

Лхагва

Пүрэв

Баасан

1

9:10

9:55

Ерөнхий япон хэл
Дуудлага/Ханз

Ерөнхий япон хэл
Дуудлага/Ханз

Ерөнхий япон хэл
Дуудлага/Ханз

Ерөнхий япон хэл
Дуудлага/Ханз

Ерөнхий япон хэл
Дуудлага/Ханз

2

9:55

10:40

Ерөнхий япон хэл

Ерөнхий япон хэл

Ерөнхий япон хэл

Ерөнхий япон хэл

Ерөнхий япон хэл

3

10:50

11:35

Дүрэм

Үг зүй

Унших хичээл

Пракикийн материал

Харилцан яриа

4

11:35

12:20

Сонсох дасгал

Үг зүй

Эссэ

Япон судлал

Харилцан яриа


■Өдрийн ангийн цагийн хуваарь(Жишээ:Анхан шатны анги)

 

Цаг

Даваа

Мягмар

Лхагва

Пүрэв

Баасан

1

13:10

13:55

Ерөнхий япон хэл
Дуудлага/Ханз

Ерөнхий япон хэл
Дуудлага/Ханз

Ерөнхий япон хэл
Дуудлага/Ханз

Ерөнхий япон хэл
Дуудлага/Ханз

Ерөнхий япон хэл
Дуудлага/Ханз

2

13:55

14:40

Ерөнхий япон хэл

Ерөнхий япон хэл

Ерөнхий япон хэл

Ерөнхий япон хэл

Ерөнхий япон хэл

3

14:50

15:35

Ерөнхий япон хэл

Ерөнхий япон хэл

Унших хичээл

Ерөнхий япон хэл

Ерөнхий япон хэл

4

15:35

1620

Сонсох хичээл

Ханз

Зохион бичлэг

Япон судлал

Харилцан яриа


★ Өглөө, өдрийн ээлжийн хуваарилалтыг сургууль шийдвэрлэнэ
★ Хувь хүний хүсэлтээр дэвшин суралцах бэлтгэл анги хичээлүүлнэ. Дэлгэрэнгүйг「Дэвшин суралцах, Ажилд орох 」хэсгээс уншина уу.

Жилийн нийт хичээлийн цаг

Долоо хоногт 20цаг、1жилд  800цаг.
Долоо хоног бүр даваа гаригаас баасан гариг хүртэл хичээллэж хагас бүтэн сайн болон баярын өдөр амарна.
Түүнчлэн зун, хавар ,намар, өвлийн амралт байна.

Жилийн төлөвлөгөөPDF
*Жилийн төлөвлөгөөний тухайд өөрчлөгдөх магадлалтай учраас анхаарна уу.
Олон нийтийн арга хэмжээний өдөрлөгийн өдрийн хуваарьт өөрчлөлт гарвал хэлж мэдэгдэнэ.
Лавлах зүйл байвал nihongo@icb.ac.jp хаягаар холбоо барина уу.