Япон улс дахь аж байдал
Ахуйн бүх талын дэмжлэгийг үзүүлнэ.
Та бүхнийг Япон улсад амжилттай сурч хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бүх төрлийн туслалцааг үзүүлнэ.Ахуйн болон ажилтай холбоотой гээд төрөл бүрийн тал дээр дэмжинэ. Манай оронд ирээд суралцаж буй оюутанд асуудал бэрхшээл тулгарсан үед хэзээд туслахад бэлхэн байна.
Японы ёс зүй, хэв журам
Оюутан ахуй цагаа үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрөөхийн гол үндэс бол тус улсын ёс зүй, хэв журмыг баримтлах явдал юм.
Оюутны дотуур байр
1.Нэг өрөө байр
2.Дагалдах хэрэгсэл
3.Японы амьдралын хэв маяг
4.Өөрийн хариуцлага
Иватани сургууль нь оюутан амьдралд бие дааж суралцах боломжийг олгодог.
Сургуулийн багш ажилчид та бүхнийг Японы нийгэмд дасан зохицоход дэмжлэг үзүүлнэ.
Сарын төлбөр | Анх орох үеийн төлбөр(6сарын төлбөр) | |
---|---|---|
2хүний өрөө | 38,000иен | 258,000иен Барьцааны мөнгө(30,000)+6сарын төлбөр(228,000) |
4хүний өрөө | 28,000иен | 198,000иен Барьцааны мөнгө(30,000)+6сарын төлбөр(168,000) |
※ Барьцааны мөнгө 20,000иен、бусад зардал 10,000 иенболдог.
Байрнаас гарах үедээ цэвэрлэгээг хангалттай хийсэн бол барьцааны мөнгө буцаж олгогдоно.
※ Бүх өрөөндөө интернеттэй бөгөөд төлбөр нь байрны төлбөрт багтсан байдаг.
※ Гэрэл, ус, газын төлбөрийг өөрөө төлнө.
Интернэтээр өргөдөл гаргах бол үүнийг дарна уу↓ |
FAX-аар өргөдөл гаргах бол үүнийг дарна уу ↓ FAX:+81-45-322-1277
|
Хятад улсын оюутан K
Японд ирснээсээ хойш 2 уулаа амьдарч байна.Өмнө нь эх орондоо байхдаа гэр бүлийнхэнтэй хамт амьдарч ганцаар амьдарч үзээгүй байсан миний бие хоол ч хийж чаддаггүй байлаа.Одоо бол бүх юмыг ганцаараа хийж чаддаг болсондоо баяртай байгаа.Иватани цогцолборын байр нь анх ирж байгаа хүний хувьд бүх зүйл нь бүрэлдсэн байдгаараа маш таатай бөгөөд хэрэглээнийхээ төлбөрийг төлөх, шуудангийн мэдэгдэх хуудас зэргийн талаар бүх мэдээллийг ахуйн туслалцаа үзүүлэгч багш зааж зөвлөдөг учраас хялбар байдаг.Өөр сургуульд дэвшин суралцаж өөр газар руу нүүсэн ч биеэ даах чадвартай болсондоо баяртай байгаа.
Монгол улсын оюутан M
Би байрандаа хамт ирсэн Монгол оюутантай хамт амьдардаг.Япон хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн тулд аль болох монгол хэл ашиглахгүйгээр япон хэлээр ярихыг хичээж байгаа.Энд эргэн тойронд маань Япон хүмүүс амьдардаг учраас тэдэнтэй таарч уулзахдаа Японоор мэндэлж яриа өрнүүлэх болом их байдаг.
Эхэн үедээ юм худалдаж авах, хог хаях арга энэ тэрийг мэдэхгүй хэцүү зүйлүүд нэлээн байсан ч одоо бол энгийн зүйл болсон.Ойр орчмын хүмүүсдээ саад төвөг болохгүй, байрын дотоод журмыг дагаж чадаж байвал Япон соёлын нэг хэсэг хэмээн бодож мөрдөж байгаа.
Цагийн ажил
Гадаад оюутан нь цагийн ажил хийх зөвшөөрлийн хуудасгүйгээр ажил хийх боломжгүй.
※Зөвшөөрөлгүйгээр ажил хийх нь хууль бусаар орогнохтой адилхан хэмээн үздэг бөгөөд баригдсан тохиолдолд хүчээр нутаг буцаагддаг тул анхаарах хэрэгтэй.
(1) Цагийн ажил хийх зөвшөөрөл хүсэх тухай
Тус сургууль нь цагаачлалын албанд та бүхний өмнөөс хүсэлт гаргаж цагийн ажил хийх зөвшөөрлийг авч өгдөг.
Хууль зүйн яамны цахим хуудас (http://www.moj.go.jp/ONLINE/IMMIGRATION/16-8.html)
(2) Цагийн ажлын тухай
・ Цагийн ажил хийхийн тулд хичээлээ таслах гэсэн ойлголт байж болохгүй.
・ 1долоо хоногт 28цагаас дотогш ажиллана.、(Амралтын өдөр болон баярын өдрүүд орсон болно.)
・ Зуны амралт зэрэг сургуулийн удаан хугацааны амралтын үеэр өдөрт 8 цаг хүртэл ажиллаж болно.
・Шөнийн цэнгээний газар болон түүнтэй ижил төстэй газар ажил хийхийг хориглоно.
Утсаар ярих,Ажлын анкет бөглөх,ярилцлагад бэлдэх зэрэг цагийн ажилд орохын тулд шаардлагатай бүхий л зүйлийг тус хичээлээр заадаг.Цагийн ажилд зуучлахаас гадна хайж өгөх зэрэг төрөл бүрийн дэмжлэгийг үзүүлнэ.
Хятад улсын оюутан |
「Олон нийттэй эвсэг дотноор харилцаж сурсан.」 |
---|
Монгол |
「Япон хэл ашиглах хамгийн боломжит газар!!」 |
---|
Монгол |
「Хүнтэй зөв сайхан цоглогоор мэндэлж сурсан」 |
---|