Элсэлтийн төрөл
Иватани цогцолборын Япон хэлний тэнхим нь Токио хотын цагаачлалын албаны Ёкохама дахь салбараас хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд энэ жил ч мөн тус зөвшөөрөл сунгагдсан болно.Тиймээс сургуульд элсэн орох үед оюутны визний хугацаа 2жил 3 сараар дарагдана.Өөрөөр хэлбэл Япон хэлний ангид суралцаж байх явцдаа визний сунгалт хийх шаардлагагүй болно.
Иватани цогцолбор нь Япон улсын боловсролын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн ангитай билээ.Япон хэлний ангийн оюутнууд нь бусад дээд болон ахлах сургуулийн оюутнуудын адилаар сурагч, оюутан хэмээх ангилалд багтаж улсын оюутны хөнгөлөлтөнд хамрагддаг.
Тухайлбал: |
|
|
・1сарын билет нь ・Диснейланд ・Киноны билет |
Энгийн билет 6,200 иен ⇒ Оюутны хөнгөлөлт 4,900 иен Энгийн билет 1,800 иен ⇒ Оюутны хөнгөлөлт 1,000 иен |
|
Япон улсад оршин суугч болон аяллын визтэй хүмүүст
Япон хэл суралцах хүсэлтэй хэн бүхэн хамрагдах боломжтой.
Гол нь Япон улсад оршин суух зөвшөөрлийг өөрөө авсан байх шаардлагатай.
◇Богино хугацаа буюу аяллын визээр ирээд визнийхээ хугацаанд(90хоногтоо)Япон хэл сурахаар зорьж буй хүмүүс
◇Гэр бүл, хамаатан садны урилгын виз,Япон иргэнтэй хийсэн гэрлэлтийн виз,Удаан хугацааны оршин суугч гэх зэргийн визээр тус улсад оршин сууж буй болон оршин суухаар төлөвлөж буй иргэд нь Япон хэлийг эзэмшихээр зорьж буй бол хамрагдана.
Үндсэн оюутантай адилаар оюутны хөнгөлөлтөнд хамрагдах боломжгүй ч хэзээ ч элсэн орох боломжтой.
Өргөдөл гаргамагц урьдчилан оюутны үнэмлэх хэвлэнэ.Дэлгэрэнгүй лавлаж асууна уу!
Аль улсын иргэн байхаас хамаараад богино хугацаагаар оршин суух зөвшөөрөл гарахгүй байх тохиолдол ч байх агаад энэ тухай Япон улсын элчин сайдын яам, консулын газар, мөн Япон улсын гадаад явдлын яам руу лавлаж асууна уу!
Хичээлийн өмнө төлөх нь(10 долоо хоногийн төлбөр)150,000 иен болно.
Анхааруулга:Сургуулиас гадуурх сургалтанд хамрагдах бол үүсэн гарах зардал нэмэгдэх болно.
Төлбөрийн дэлгэрэнгүй
Үндсэн оюутан
4сараас элсвэл 2жил、10сараас элсвэл 1жил хагасын ангид суралцана.
◇ Гадаад оюутны статусаар Иватани цогцолборын Япон хэлний ангид элсэн орох хүсэлт гаргасан оюутан хамрагдана.
Дараахь мэдээллээс дэлгэрэнгүй тайлбарыг авна уу. Асуух зүйл байвал холбоо барина уу.
・Сургалтын төлбөр
・Өргөдөл гаргах
◇ Япон улсад оршин сууж буй хүн үндсэн оюутнаар элсэхийг хүсвэл
4сар(2жил)、10сард(1жил хагас)элсэх боломжтой.
Холбоо барьж дэлгэрэнгүй лавлана уу.
(1) Өөрийн эх орондоо 12 жилийн боловсрол эзэмшсэн байх
(2) Япон хэл сурах чин хүсэл эрмэлзэлтэй байх.
A.Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N5 、J-TEST –ийн E-F түвшний 250 онооноос дээш、NAT-TEST ийн 5-аас дээш зэрэгтэй байх ёстой.
B.Зардлын батлан даагч нь оюутан Япон улсад оршин суухад шаардлагатай төлбөр болон сургалтын төлбөрийг төлөхүйц хэмжээний хадгаламжтай байх(Ойролцоогоор 30000 доллар орчим )
Сургалтын төлбөр(Валютын төрөл:Иен )
Шалгалтын хураамж 20,000
◇ 4 сарын элсэлт 2 жил
◇ 10 сарын элсэлт 1 жил хагас
Төлбөрийг хуваах тухайд
Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4зэрэг、J-test Eзэрэг、NATtest4зэргээс дээш түвшинтэй хүмүүс төлбөрөө хувааж төлөх боломжтой.
「Элсэлтийн өргөдөл」хэсгийг дарах , эсвэл утас・FAX・Email-ээр холбоо барьж лавлана уу!.
Элсэлтийн өргөдөл гаргаснаас хойш элсэн орох үе шат