ИВАТАНИ ТЕХНИК БИЗНЕСИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬ

IWATANI COLLEGE OF BUSINESS JAPANESE LANGUAGE SCHOOL

岩谷学園ひがし北海道日本語学校

IWATANI HIGASHI HOKKAIDO JAPANESE LANGUAGE SCHOOL

Tel:045-290-6388 Email: iwatani-yk-jls@icb.ac.jp
Tel:0153-78-1022 Email: iwatani-nn-jls@icb.ac.jp

Дэвшин суралцах・Цагийн ажил

Дэвшин суралцах

Оюутныг тохирох түвшний ангид суралцуулж хэлний зорилтот түвшинг тогтоодог.
Иватани цогцолборын Япон хэлний тэнхим нь оюутныг хэлний түвшингээр ангилж тохирох ангид сургаж зорилтот түвшинг тодорхойлж өгдөг.Ижил түвшний хүмүүстэй  суралцах тул ойлгохгүй , гүйцэхгүй зэрэг асуудал гардаггүй бөгөөд ингэж хувааснаар сургалт маань илүү үр дүнтэй болдог.Дэвшин суралцах заавар зөвлөгөө  өгдөг тусгай багш ажилладаг бөгөөд холбогдох материал дээр тулгуурлан элсэлтийн шалгалтанд тэнцэх үе шатаас эхлээд сургуульд орох үе шат хүртэл  зөвлөгөө өгч хамтарч ажилладаг.

Дэвшин суралцах бэлтгэл хичээл
*Зөвхөн хүсэлт гаргасан хүн хамрагдах боломжтой.
*Цагийн хуваарь өөрчлөгдөх магадлалтай

Хичээл Ерөнхий хичээл、Байгалийн ухааны хичээл、Англи хэл、Тоо(Анги1・2)
Хугацаа 5сараас~12сар
Цаг Бүх хичээл долоо хоногт 1удаа 13:00~16:30
Төлбөр 20,000иен/хичээл(5сараас~12сар  8сарын төлбөр)

Хичээлийн хуваарь(Жишээ)

Цаг

Даваа

Мягмар

Лхагва

Пүрэв

Баасан

13:00
16:30
ТооⅠ Ерөнхий
хичээл
ТооⅡ

Байгалийн
ухааны
хичээл

Англи
хэл

 

Улсын сургуульд дэвшин суралцах үе шат

4сар       April

Мэдээлэл өгөх

5сар       May

1-р  тайлбар уулзалт

6сар       June

Японд суралцах шалгалт

2-р тайлбар уулзалт

7сар       July

Япон хэлний түвшин тогтоох шалгалт

Дэвшин суралцахын хүсэгчдийн судлагаа

8сар       August

Ганцаарчилсан зөвлөгөө
Шалгалтанд бэлдэх хичээл

9сар       September

Эссэ、анкет бөглөх дасгал

10сар      October

TOEFL、TOEIC бэлтгэл

11сар      November

Японд суралцах шалгалт
Ганцаарчилсан зөвлөгөө

12сар      December

Орох сургуулиа шийдэх
Элсэлтийн материалаа бүрдүүлэх

1сар       January

Элсэлтийн материалаа  өгөх

2сар       February

Элсэлтийн шалгалтаа өгөх

3сар       March

Шалгалтын хариу гарах
Төгсөх

Манай төгсөгчдийн элсэн орсон сургуулиуд

Магистр

Токио их сургууль、Хитоцүбаши их сургууль、Ёкохама их сургууль、Миязаки их сургууль、Ёкохама хотын их сургууль、Кэйожюкү их сургууль、Чюүоо их сургууль、Канагава их сургууль、Тоокай их сургууль、Чиба их сургууль、Шизүокагийн их ургууль、Вакаяамагийн их сургууль、Шютогийн сургууль、Хоосэй их сургууль、Тооёо их сургууль、Япон фүкүгё их сургууль、Кокүсай ифүкүшигийн их сургууль、Кантогийн их сургууль гэх мэт..

Их сургууль
Токио коогё их сургууль、Хитоцүбаши их сургууль、Цүкүбагийн их сургууль、Ёкохама улсын их сургууль、Канагавагийн их сургууль、Сайтамагийн их сургууль、Токио Кайогийн их сургууль、Чибагийн их сургууль、Шизүокагийн их сургууль、Ямагатагийн их сургууль、Такасаки ширицү такасази кэйзай их сургууль Коозаки хотын коозаки эдийн засгийн сургууль、Васедагийн их сургууль、Кэйожюкү дайгакү、Мэйжигийн их сургууль、Точиги их сургууль、Риккогийн их сургууль、Гакүшүгийн их сургууль、Чюүоо их сургууль、Кантоогийн их сургууль、гэх мэт бусад…

Дээд мэргэжлийн сургууль
Иватани Техник Мэргэжлийн сургууль、Токиомоодо гакүин、Бүнкафүкүсо гакүин、Токиосэйкамэргэжлийн сургууль、Холливиудгоо сайханы сургууль гэх мэт...

Сургууль дотроо дэвшин суралцахыг дэмжинэ

Иватани техник бизнесийн мэргэжлийн сургуулийн япон хэлний ангийн төгсөгчид тус сургуулийнхаа мэргэжлийн ангид элсэн орох боломжтой бөгөөд ирц, дүнг харгалзан үзнэ.

Мэргэжлийн анги
*Иватани Техник Бизнесийн Мэргэжлийн сургуулийн мэргэжлийн ангийн төгсөгчдийн 40 хувь нь ажилд ордог.

Гэрээт сургуульд тодорхойлолтоор орох тогтолцоо

Иватани цогцолборын Япон хэлний анги нь олон их дээд сургуулиас хүсэлт авч гэрээтэй ажилладаг бөгөөд сургуулиас хийсэн тодорхойлолтонд үндэслэж гэрээт сургуулийн баклавр ,магистрын ангид дэвшин суралцах болон элсэн орох боломжтой.

Ажилд орох тухай

Иватани цогцолбор нь оюутнаа Япон улсад ажлын байраар хангадаг.
Иватани цогцолбор нь оюутан Япон улсад үлдэж ажилд орохыг идэвхитэйгээр дэмждэг.
*Иватани Техник Бизнесийн Мэргэжлийн сургуулийн мэргэжлийн ангийн төгсөгчдийн 40 хувь нь ажлын байранд ордог.

Япон улсад ажилд ороход шаардагдах хүчин зүйлс・・・・

Иватани цогцолбор карьерын зөвлөгөө өгөх төв

Гадаад оюутан японд ажилд орохын тулд

Дэлхий дахинаар даяарчлагдаж буй энэ цаг үед ихэнх аж үйлдвэрүүд шинэ ажилтан авахдаа улс орны харъяалал  харгалзалгүйгээр ур чадварыг харж авдаг болсон билээ.Ялангуяа Токио,Ёкохама гэсэн эдийн засгийн төвлөрсөн бүс нутгуудаар дээрх хандлага бүхий албан байгууллагууд их байх бөгөөд ажилд орохыг хүссэн хүмүүст хамгийн боломжтой газар билээ.
Гэхдээ иймэрхүү албан байгууллагын ажлын зарын тухай мэдээлэл хайх болон түүнийг олж авах аргаа мэдэхгүй бол мөрөөдлөө биелүүлэх боломжгүй юм.Дээр нь гадаад оюутны ажилд орохтой холбоотой Япон улсын хууль тогтоомж байдаг тул түүнийг урьдчилан судлах шаардлагатай.

Та ажиллах зөвшөөрлийн тухай хэр мэдлэгтэй вэ?

Японд ажилд ороход <Хүмүүнлэг ・Олон улсын > <Техник> гэсэн 2 чиглэлээр зөвшөөрөл олгодог.
Ажил хийх зөвшөөрөл авахын тулд төрөлх нутагтаа 4 жилийн тогтолцоо бүхий их дээд сургууль төгссөн байх эсвэл Япон улсын мэргэжлийн их дээд сургууль төгсөж үнэмлэх , дипломтой болсон байх ёстой .Түүнчлэн эзэмшсэн мэргэжлийнхээ чиглэлээр ажилд орох боломжтой.
Ажлын зөвшөөрөл хүсэхэд тодорхой шалгуур үзүүлэлтүүд хэрэгтэй бөгөөд түүнийг хангасан байх хэрэгтэй. Тус зөвшөөрлийг гаргахад цагаачлалын албанаас ямар зүйлийг гол болгодог нь нэлээд нууцлаг байдаг учраас нарийн тактик шаардлагатай байдаг.Иймээс Иватани цогцолбор сургуульд ажлын дэмжлэг үзүүлээд зогсох бус ажлын визний зөвшөөрөл авах тал дээрч зөвлөгөө үзүүлдэг 『Карьер төв』тэй болно.

Тус сургуулиас үзүүлдэг ажлын дэмжлэгийн тухай

Та бүхэнд сургалт хариуцсан багшаас гадна дэвшин суралцах , ажилд орох, ахуйн туслалцааны дэмжлэг үзүүлэх гээд чиглэл чиглэлийн багш ажиллуулдаг нь Иватани цогцолборын онцлог билээ.
Энд жишээ болгож ажлын чиглэлээр дэмжлэг үзүүлдэг 『Карьерын зөвлөгөө өгөх төв』ийн талаархи танилцуулгыг хүргэе.
1)Энэ төвийн багш нь тус чиглэлээр бүтэн 10 жил ажиллаж буй туршлагатай .
2)Оюутныг ажилд оруулах аргачлал, тактикийн арвин туршлагатай.
3)Ажлын зөвшөөрөл бүхий визийн бичиг баримт бүрдүүлэлт хийх үүрэг бүхий мэргэжлийн зэрэгтэй багштай.
4)Ажлын зарын мэдээлэл хайж олох, цуглуулах аргачлалыг зааж зөвлөдөг.
5)Тус сургуулиас ажлын лавлах, ажлын хөтөч зэрэг ном материалыг хангалттай хэвлэж гаргадаг.
6)Ажлын анкет бөглөх,ярилцлагын шатанд бэлдэх заавар зааварчилгааг бүрэн өгнө.
7)Ганцаарчилсан зөвлөгөө өгнө.
8)Ажлын байранд биеэ авч явах, хувцаслалт , нүүр будалтын зөвлөгөө ч өгдөг.

Сургуулийнхаа мэргэжлийн ангид элсэн суралцах нь хамгийн дөт зам

Мэргэжлийн анги нь нягтлан бодох бизнесийн анги болон мэдээллийн бизнесийн анги гэсэн 2 төрөлтэй.
Энэ 2 ангийн аль аль нь <Япон улсад ажлын байранд шаардлагдах ур чадвар>ыг зааж эзэмшүүлдгээрээ онцлогтой.
Ажил олгогчид төгсөгчдөөс ямар ур чадвар хүсч шаарддагийг мэдэх үү ?
1 рт хэлний ур чадвар.Япон хүнтэй хамт ажил хийж үйлчлүүлэх зочин маань Япон хүн гэдгийг бодолцон төсөөлөх ёстой.Ханз хэрэглэдэг улс орны оюутны хувьд N1, харин ханз хэрэглэдэггүй улсын оюутны хувьд бол N2ийг авах хэрэгтэй.
2 рт Японы үйлдвэр албан байгууллагын шаардлагыг хангах хэмжээний бизнесийн үндсэн ур чадвар,  хэв маягийг эзэмшсэн байх явдал юм.Мэндчилгээ болох ажлын PDCA циклийг чадаж буй эсэх нь хэний ч мэдэж байх ёстой зүйл хэдий ч мэдэхгүй бол амьдрал дээр мэдэхгүй чигээрээ л байна.
Дараа нь 3 рт орж байгаа зүйл бол мэргэжлийн ур чадвар юм.
Шаардагддаг 3 гол зүйл нь дээр зүйлс бөгөөд.Иватани Техник Бизнесийн сургууль нь эдгээр ур чадварыг олгох мэргэжлийн ангиудтай билээ.
Карьерын зөвлөгөө өгөх төвөөс мэргэжлийн ангийн оюутнууддаа сургуульд орохоос эхлээд төгссөний дараа ч хэрэгтэй зөвлөгөөг байнга өгсөөр байдаг.
【1р курсын дадлага】 Япон улсад ажилд орох тухай анхан шатны ойлголтыг өгнө.
【1р курсын эхэн үе】  Карьер дизайны хичээл(Өөрийнхөө ирээдүйг төлөвлөх тухай)
【1р курсын сүүлч】  Ажилд тэнцэх тухай лекц
・Ажлын анкет бичих аргачлал
・Ажлын зарын мэдээлэл олж авах аргачлал
・@ болон утсаар ярих ёс зүй
・Хувцаслалт ,биеэ авч явах байдал болон ярилцлагын шалгалтын дасгал
Сургуулиас гадуур явагдах семинарт хамт явж оролцох
【2р курсын дадлага】 Ажилд орохын өмнөх лекц(Ярилцлагын шалгалтын бэлтгэл зонхилно)
【2р курсын өмнө】 Ганцаарчилсан зөвлөгөө
Ажлын визийн материалын бүрдүүлэлт(Ганцаарчилж явуулна)
【Төгсөлтийн дараа】   Ажлын визний бүрдүүлэлт(Тусгай мэргэжилтэн танилцуулна)
*Оюутныг үргэлж ёс зүйтэй , соёлч боловсон байхыг шаарддаг. Хүнтэй зөв боловсон мэндлэх, амлалтаа биелүүлэхийг шаардах , үгийн зохистой хэрэглээг анхааруулах гэх мэт өдөр тутмын үйлдлээр бизнесийн соёлч боловсон албан харилцааны ойлголт өгөх талаар багш нар үргэлж анхаарч ажилладаг.

Ажилд орох хувийг жилээс жилд нэмэгдүүлнэ.(Мэргэжлийн анги)

Ажилд орохыг хүссэн оюутнуудын ихэнх нь  мөрөөдлөө биелүүлж байгаа билээ.Иватани цогцолборын Техник Бизнесийн Мэргэжлийн сургуулийн мэргэжлийн ангид элсэн орсон нийт оюутны 40 хувь нь Япон улсад үлдэж ажилд орохыг хүсдэг.Үлдсэн хувь нь их дээд болон мэргэжлийн сургуульд дэвшин суралцах аль эсвэл нутаг буцах замыг сонгодог.Тэгээд ажилд орохыг хүссэн ихэнх сурагчид мөрөөдлөө биелүүлж чаддаг.
Учир нь оюутан маань орсон цагаасаа ирээдүйн төлөвлөгөөгөө сайтар боловсруулж анги хариуцсан багш , карьерын зөвлөгөө  өгөх төвийн багш нартай сайтар зөвлөлдсөний үндсэн дээр ирээдүйн чигээ тодорхойлж шийдвэртэй тэмцэж чаддаг  юм.
Оюутанд багш нар өнөөг хүртэлх туршлага дээрээ суурилж халуун дотно туслалцаа үзүүлж дэмждэг бөгөөд энэ нь Иватани Цогцолбор сургуулийн онцлог гэж хэлж болох юм.
Өнөөг хүртэл та бүхний ах эгч нарыг ажлын байраар хангаж буй үйлдвэр, албан байгууллагаас Иватани цогцолборын гадаад оюутныг авъя гэсэн дуу хоолой ч цөөнгүй байдаг.
Түүнчлэн үйлдвэр албан байгууллагад хийлгэх дадлагын ажлыг дэмжиж ажилладаг .Дадлагаар ажилласнаар оюутан нь хэрэгтэй ур чадвар олж авч ажилд орох урам зоригтой болдог тул энэ тогтолцоог дэмжин хэрэгжүүлдэг.

Иватани цогцолборын төгсөгчдийн дуу хоолой

① Байгууллагын товч танилцуулга
Манай компани 2004 оны  2сард дөнгөж байгуулагдсан харьцангуй залуу байгууллага билээ.
Япон улсаас эхлээд тайван , хятад , солонгос, зүүн азийн үйлдэврлэгчидтэй хамтран электрон хэлхээ бүхий бүтээгдэхүүнийг турших, олноор үйлдвэрлэх, захиалга авах гэх мэт бизнесийн өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
Ажилтан бүр маань тус тусын салбартаа тэргүүлэгч байхыг зорьж үйл ажиллагааны маань цар хүрээ Япон улсаас давж Хятад улсыг тойрсон азийн бага орнуудаар ч өргөжиж буй билээ.Тиймээс зөвхөн Япон бус Хятад , Тайван ,Филлиппин зэрэг олон орны хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллах боломж бүхий ажиллах урам зориг төрүүлэхүйц газар билээ.
② Иватани цогцолборын төгсөгчийг ажиллууж буй  ажил олгочийн сэтгэгдэл
Өнөөдрийн байдлаар 2 оюутан ажилд аваад байна.1 оюутан дадлага хийж байна.Бүгд маш сайн хичээж ажиллаж байгаа.Иватани цогцолборын оюутнууд бизнесийн үндсэн ур чадварыг өөртөө эзэмшсэн байдаг нь таатай хэрэг.Манайд филиппин , хятад гээд олон орны хүмүүс байдаг болохоор юуны өмнө соёлын ялгаа хэмээх ханыг амжилттай нэвтэлж ажилдаа амжилт гарган өсч хөгжихийг ерөөдөг.
Дэлхий дахинаа даяарчлагдаж буй энэ цаг үед бүгдээрээ хүчээ нэгтгэж байгууллагын амжилтын төлөө хүчин зүтгэл гаргахыг ерөөж байна.
③ Ажилд орохоор зэхэж буй оюутнаас хүсэх зүйл
Япон хэлийг эзэмшсэн байх нь мэдээжийн хэрэг бөгөөд дээр нь нэмээд англи ,хятад хэлийг эзэмшвэл сайн .
Японы нийгэмд би гэсэн ганцаарчилсан тоглолтоос илүү баг хэмээх хамт олны ажиллагааг чухалд үздэг тул  хамтран ажиллаж буй бусдын итгэлийг олохын төлөө өдөр бүр хичээж ажиллах хэрэгтэй.
Бас харилцан ялгаатай орны соёлоос суралцаж зан соёлыг эзэмшвэл  дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүн болох нь дамжиггүй.

1)      Оюутныг ажилд оруулах аргачлал, тактикийн арвин туршлагатай.